Сүүлийн үед “Football Leaks” байгууллагаас алдартай тамирчдын нууц баримт мэдээллүүдийг ар араас нь олон нийтэд цацсаар байна. Тэд К.Роналдогоос эхлээд Месут Өзил, Пепе, Лука Модрич зэрэг дэлхийн хэмжээний олон оддыг оффшор бүсэд компанитай, түүгээрээ дамжуулан татвараас зайлсхийдэг болохыг мэдээлсэн. Энэ удаад тэдний олж мэдсэнээр бол дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч нь аргентин довтлогч Эсекиель Лавесси гэнэ.
Түүний хүчин зүтгэдэг БНХАУ-ын “Хэбэй” баг Лавессид долоо хоногийн 579 мянган еврогийн цалин өгдөг ч үүнийгээ нуун дарагдуулдаг байна. Өөрөөр хэлбэл өдгөө 31 настай Эсекиель Иван Лавесси жилдээ 28 сая еврогийн цалин авдаг болж таарч байна. Лавессигийн хувьд энэ оны 2-р сарын 17-нд БНХАУ-д ирсэн бөгөөд хоёр жилийн гэрээг байгуулсан юм. Тухайн үед түүний гэрээний дагуу нэг жилд 10 сая фаундын цалинг “Hebei China” багаас авна гэж олон нийтэд мэдэгдэж байсан. Тэгвэл дэлхийн хамгийн их цалинтай хөлбөмбөгчид тооцогдож байсан Криштиану Роналдо дос Сантос Авейру долоо хоногийн 428 мянга, Лионел Андрес Месси долоо хоногийн 317 мянган еврогийн цалин авдаг юм.
Дэлхийн хамгийн их цалинтай хөлбөмбөгч Эсекьель Лавесси | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.