![](/uploads/201612/news/thumb/5b8ec313c197aafc36c144c1cd9da52a_x3.jpg)
АНУ-ын “Нью-Йорк Сити” клубын довтлогч, нэрт хөлбөмбөгчин Давид Вилья Хойд Америкийн “Мэйжор Лиг Соккер” (МЛС) тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртлээ. Ингэснээр Вилья 1996 оноос эхтэй уг шагналыг хүртсэн анхны испани тамирчин болсон. Мөн энэ шагналыг Европ хүн авч буй 3 дахь тохиолдол нь юм. Ингэхдээ сүүлийн 3 жил дараалан буурал тивийн тамирчид энэ шагналыг хүртэж байна.
Өнгөрсөн хоёр жилд “Лос Анжелес Галакси” клубын ирланд довтлогч Робби Киень (2014), “Торонто”-гийн итали довтлогч Себастиан Жиовинко (2015) нар МЛС тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байсан билээ. Испанийн шигшээ багийн нэгэн цагийн тод од,өдгөө 35 настай Давид Вилья “Нью Йорк Сити” клубт хоёр улирал хүчин зүтгэхдээ 41 гоол оруулжээ. Харин өнгөрсөн улирал тэрээр 34 тоглолтод 23 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгсөн байна. Мөн “Нью Йорк Сити” клуб нь бүсийнхээ 2-р байрт бичигдсэн юм. Вильягийн “Нью Йорк Сити”-тэй байгуулсан гэрээ дуусахад одоо нэг жилийн хугацаа үлдээд байна.
Давид Вилья улирлын шилдэг тоглогчоор тодорлоо | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.