Шууд Chart

Ш.Лхагвасүрэн: Монголд хар тамхи хэрэглэдэг 500 гаруй хүн байна

2013-10-28 16:57:45

Өнөөдөр Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс хар тамхины хэрэглээ болон байгууллагынхаа үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин одоогоор Нийслэлийн ҮЭХ-ны байранд түрээслэж байсан өрөөнөөсөө хөөгдөж хэвлэлийнхэнд хандахад хүрсэн гэнэ. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Лхагвасүрэн,дэд тэргүүн Т. Сэвжидмаа нар мэдээлэл өглөө.

Т.Сэвжидмаа “Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн дотоод ардчилал, харилцааны соёл байхгүй ажиллаж байна. Ямарч шалтгаангүйгээр түрээслэгчээ хөөж байна. Энэ байгууллагуудад хар тамхины хэрэг, нийгмийн асуудал хамаагүй юмуу. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын асуудлыг нягтлан, хуульч хоёр нь шийддэг байж болох уу? Бид энэ тал дээр сөрөг байр суурьтай байна. НҮЭХ-ны нягтлан бодогч Б.Отгонтуяа, хуульч З.Чимэгбаяр нар бидний үйл ажиллагаанд саад хийх зорилгоор шалтгаангүйгээр түрээсийн байрны гэрээгээ цуцалж, хөөн дарамталж, тэргүүн Ш.Лхагвасүрэнг зодож, холбоо барих утсыг нь салгаж, танхайрсан гэж хэллээ.
Ш.Лхагвасүрэн “Өнөөдөр дэлхийд 230 мянган гаруй хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн тоо бий. Харин монголд 500 гаруй хүн байна. Манайд хар тамхины хэрэглээ жил ирэх тусам өсч үүнтэй холбоотой гэмт хэрэг ч олширч байна.
Хар тамхитай холбоотой гэмт хэрэг 2007 онд 7, 2008 онд 9, 2010 онд 21, өнгөрсөн онд 38 гарч 171 хүн холбогдлоо. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өсч 2 хүн насаараа хоригдох ялтай, 15 хүн арван таван жилийн ял авсан байна. Манайхан хар тамхины тухай хууль мэдэхгүйгээс болж ихээхэн хохирч байна. 2002 онд гарсан нэг хууль байдаг ч өргөн хүрээг хамарч чадаагүй. Ер нь бол хар тамхи манай үндэсний аюулгүй байдлын асуудал, чимээгүй дайн болчихлоо. Манайд 110 хүн хандсан байдаг.
Манай байгууллага одоогоор санхүү муугаас гадна орон байргүй болчихлоо. Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд 13 жил болсон ч одоо бид хөөгдөж байна. Мөн хар тамхи тарьж хэрэглэгчдэдэмийн журмаар тариа авдаг тэр нь олдохгүй байна. Нэг ч хүнийг эмчлээгүй 15 жил болж байна гэдэг эмгэнэл юм. Монголд хар тамхины хэрэглээ ихэссээр л байна. Энэ нь 30 жилийн дараа юу болох вэ? Хууль бодлого нь гардаггүй уг нь тэмцэх боломж бий. Бид хар тамхи хэрэглэдэг иргэдтэй тулж ажилладаг.
Олон хэрэглэгчийг хүлээж авах боломжгүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал биднийг санхүүгээр дэмжиж ажиллаж байна. Хар тамхи ядуурлыг бий болгодог. Манайд энэ төрлийн ургамал ихээхэн ургаж устгалд дийлдэхгүй хэмжээнд хүрсэн.
Тэгээд мэргэжилтнүүд үрээ хаяхаас өмнө нь гурван жил түүж устгах ёстой гэж үзэж байгаа. Бидний гол хүсэх юм бол хар тамхины хуулийг хурдан гаргаж өгөөч гэж шаардаж байна. Мөн үйл ажиллагаагаа явуулах байр оронтой болмоор байна.
Түүнчлэн эмчилгээний журмаар хэрэглэж байгаа мансууруулах бодисыг өгөөч гэж хүсмээр байна. Одоогоор тун хэтрүүлж, тамхи нь олдохгүй, хугацаа хэтэрсэн бодис хэрэглэж нийт 12 хүн нас бараад байна. Хар тамхи хэрэглэгч хүн өөрөө манай байгууллагыг зорьж эмчлүүлмээр байна гэж ирдэг. Гэтэл бидний бодит байдал ийм байхаар хэн хэний маань асуудал хүнд болчихож байгаа юм” гэж ярилаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ш.Лхагвасүрэн: Монголд хар тамхи хэрэглэдэг 500 гаруй хүн байна  
Үзсэн: 1900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй