Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Төвөгтэй өдөр. Эд хөрөнгө болон оргилын тулгуураа анхаар. Та зовж шаналан цаг тутам эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гаргахаас зайлсхий. Хоол хүнсэндээ сэрэмжтэй бай. Эмийн бус аргаар шим тэжээлтэй хоол өөрөө хийж бие болон оюун санаагаа эмчил. Ямар нэгэн эм нь буцаад хор болно. Өөр зүйл авахаа болгоомжил, үгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Энэ өдөр биеэ зөв авч явбал та онцгой байж чадна. Өөрийн санаагаа ил тодоор бусдад хэлвэл таныг буруугаар ойлгохгүй.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол зөрчилтэй өдөр. Үдээс өмнө та баяр баясгалантай байна. Энэ үед мэргэжлийн асуудлуудаа шийдэх гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Харин үдээс хойш хүүхдүүдээс болж таны сэтгэлийг зовоосон асуудал гарч ирнэ. Хүүхдийнхээ сурлага хүмүүжилд бага гэлтгүй анхаарал тавьж бай.
Загас (2/19-3/20)
Бүтээмжтэй өдөр. Улиг болсон хүнд суртал, удаан эхлэлийн дараа таны бизнес хүнд цохилтонд орно. Олон жижиг сажиг ажил, хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Удаан хугацаанд гаргасан таны хичээл зүтгэл санхүүгийн ашиг орлого авчрана. Этгээд сонин бүтээгдэхүүн газарт хөрөнгө оруулалт хийх нь өнгөрсөн үеэс илүү дамын наймаа хийх боломж олгоно. Бүх бодит байдлыг үнэлж дүгнэн өөрийн дотоод мэдрэмжээрээ цааш яв. Үрэлгэн зангийнхаа тухай хамтрагчтайгаа дахин маргалдах бололтой. Аливаа асуудлыг ярилцаж, сонсоход бэлэн бай. Энэ нь танд төсвөө хянах шан харамж авах өөрт байгаагаа үнэлэх боломж олгох болно.
Хонь (3/21-4/19)
Бэрхшээлтэй өдөр. Олон зүйлс таны сэтгэлийг татах учир сонголт хийхэд амаргүй байх болно. Аль чихрээ авбал дээр вэ хэмээн бодолхийлон зогсож байгаа бяцхан хүүхдийн оронд та одоо зогсож байна. Ажил болон гэртээ бат суурьтай байгаа тул удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биелэлээ олох л болно. Та өөрийн шийдвэрээр буруу алхам хийж хамт ажиллагсдынхаа итгэлийг алдаж болзошгүй. Гэхдээ та өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа бол зөв алхам хийж байна. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй. Урилгагүй зочдыг гэртээ бүү оруул. Тэдэнд тохиромжгүй цагт ирснийг нь дуулгаж, дараагийн удаа цагаа тохируулж ирэхийг сануулаарай.
Үхэр (4/20-5/20)
Тайван өдөр. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарах мэдээлэл олж авах зэрэгт таатай. Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Үд дунд хүртэл уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна.
Бодитой өдөр. Арвич хямгач байж төсвөө зөв хуваарил. Илүү санхүүгийн ашиг ирнэ. Харин энэ үедээ бага хэмжээний өрөө дарж эхэл. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт шийдвэр гаргах хэрэгтэй. Чиний дэмжлэг тэдэнд маш гайхамшигтайгаар нөлөөлнө. Шинээр бизнес эрхлэгчид ноогдол ашгаа зөв хуваарил. Гүн ухаан сонирхогчдын уулзалт янзтай байх ба биеэ тоосон байдлаа дарж л чадвал хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна. Тэртэй тэргүй бүтэн өдөржингөө хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн учраас орой нь тэднээс салахад асуудалгүй.
Мэлхий (6/22-7/22)
Үр бүтээлтэй өдөр. Таны хөлийн хуруунууд таныг ширүүн уралдааныг үргэлжлүүлэхэд туслана. Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд дээш харж өөрийн хүч зоригоо олж ав. Өнгөрснөө эргэцүүлэн бод ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Ахмадуудын үгийг сонс тэд гэр бүлийн гишүүдээс илүү ухаантай нь шүү дээ. Хэдий байн байн нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага. Гэвч ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө шаардагдах бүх хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга.
Арслан (7/23-8/22)
Асуудалтай өдөр. Энэ өдөр арслангийнхан тун хянуур байхгүй бол олны хэл аманд өртөж албан тушаал буурах хандлага ажиглагдаж байна. Чанаргүй ажил, өө сэвтэй материал зэрэг шалтаг нь байж болох юм. Арслангын ажилчид элдэв асуудал гаргалгүй ажилдаа анхаарлаа хандуулж намдуу дүр төрхтэй байх хэрэгтэй. Замбараагүй байдлаас болж та хий дэмий зүйлсийг эрж хайхад цагаа үрэх болно гэдгийг санахад илүүдэхгүй.
Охин (8/23-9/22)
Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Өглөө эрт ажлаа эхлэх нь олон охинуудад амжилт авчирна. Амар тайван байдал таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. Хэрвээ бодол санаанд чинь ямар нэгэн хайр дурлалын тухай зүйл орж ирвэл аливаа зүйлийг санаагаараа болгож бат бөх суурийг тавиарай. Мөнгөнд одоо анхаарлаа хандуулах ёстой болж байна. Зарим охины ордныхон хайрттайгаа зугаалганд явах романтик аялалд мөнгө төсөвлөнө. Гэр бүлийн төсвийн тухай сэтгүүл нь мөнгөө хэрхэн зарцуулах тухай заавар зөвөлгөөг танд өгнө.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно. Та тэдэнд тусламж хэрэгтэй болохыг хэзээ ч мэдэж чадахгүй тул утасдаж эсвэл мессеж, имайл явуул. жинлүүрүүд та нар маш сайн ойлгон сонсогч. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байдаг. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашийг тань хэн нэгэн хэтрүүлэх боломжийг бүү олго.
Хилэнц (10/23-11/21)
Хөнгөн өдөр. Хайр дурлал, бүтэлгүй санаа, хий хоосон бодол дараагийн хэдэн хоног үргэлжилж магадгүй. Романтик харилцаа нь ганц бие хилэнцийнхэнийг сэтгэл хөдлөлд автуулна. Энэ харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм.
Нум (11/22-12/21)
Сэтгэл дундуур өдөр. Өнөөдөр нэг л залхуурсан өдөр байх учраас өглөөг дулаан хөнжилдөө шургаж өнгөрөөгөөд өдөр тийш бичиг цаасны ажилтайгаа зууралдсан нь дээр. Хэрвээ хайрт чинь тантай үг зөрөх юмуу хэрүүл хийх хандлагатай байвал зүгээр л загас мэт дуугүй өнгөрсөн нь дээр. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.