![](/uploads/201612/news/thumb/3e4de37f362c836a74a05cc50383b485_x3.jpg)
Уулын цанын 2016 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий эмэгтэйчүүдийн найм дахь гараа Итали улсын өмнөд хэсэгт орших Сестриере дэх цанын баазад болж өндөрлөлөө. Энэ удаагийн гараа гиант слалом ангилалд болж, ялагчдаа тодруулсан. ДЦАШТ-ий гиант слалом ангиллын энэ оны 3 дахь гараа нь энэ байсан юм. Тус гараанд Францын цаначин Тесса Уорли тэргүүлсэн байна. Тэрээр 02 минут 17.37 секундын амжилтыг үзүүлсэнээр энэ оны дэлхийн цомын тэмцээний гиант слалом ангилалд 2 дахь түрүүгээ хүртлээ. Харин Италийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлогч, Софиа Гожжиа өөрийн нутагтаа сайн өрсөлдөөнийг үзүүлжээ. Тэрээр хоёр гарааны нийлбэрээр 02 минут 17.52 секундын амжилтыг үзүүлж, энэ удаагийн гарааны дэд байрт шалгарчээ. Харин энэ оны нээлтийн гараанд түрүүлээд байсан Швейцарын алдарт Лара Гют удаах байрт жагссан байна.
Дэлхийн цомын тэмцээнийг таван төрлийн нийлбэр дүнгээр АНУ-ын алдарт тамирчин, олимп дэлхийн аварга Микеала Шиффрин 398 оноотойгоор тэргүүлж байна. Тэрээр өнөөдөр эхний гараандаа нэг минут 08:50 секундын амжилтыг үзүүлсэнээр АНУ-ын тамирчдын түүхэн дэх гиант слалом ангиллын хамгийн өндөр амжилтыг шинэчиллээ. Гэсэн ч хоёр гарааны нийлбэрээр өнөөдөр 6-р байрт эрэмбэлэгджээ. Харин швейцарийн нэрт тамирчин Лара Гют тэргүүлэгчээс найман онооны дутуу, нийлбэр дүнгээр удаалж байна.
Тесса Уорли хоёр дахь түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.