Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн “Large Hil” ангиллын ганцаарчилсан төрлийн энэ оны 4 дэх гараа Норвегийн Лиллехаммерт боллоо. Тэмцээний өмнөх гараанд тэргүүлээд байсан Словенийн алдарт Домен Превч энэ өдөр ч шилдэг нь байлаа. Тэрээр эхний харайлтаар 142.5 метр, 2 дахь харайлтаараа 141.5 мерт замыг туулсанаар нийтдээ 301.2 оноогоор бүх тамирчдыг хошуучилсан. Тэгвэл Норвегийн алдарт тамирчин Даниел Андре Танде эхний үсрэлтээр 136 метр, удаах үсрэлтээр 137.5 метр замыг туулсанаар 290.8 оноо авч 2-р байрт шалгарсан байна. Ингэснээр тэрээр энэ оны эхний дөрвөн гарааны гуравт нь дад байрт шалгарч байна. Харин Австрийн залуу од Стефан Крафт хоёр үсрэлтийн нийлбэрээр 286.5 оноог авсанаар энэ өдрийн гарааг 3-р байрт орсон амжилттай өндөрлүүлсэн юм. Словенийн шинэ залуу од, өдгөө 17 настай Домен Превчийн хувьд алдарт Петер Превчийн төрсөн дүү бөгөөд энэ оны ДЦАШТ эхлээд ийнхүү 3 дахь гараандаа хошуучиллаа. Одоогоор явагдаад буй 4 гарааны дараах нийлбэр дүнгээр Домен Превч бүх тамирчдын тэргүүн эгнээнд бичигдэж байна.
Дэлхийн цомыг Домен Превч хошуучилсаар байна | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.