Шууд Chart

Монголын гимнастикчид "Дубайн цом"-д оролцлоо

2016-12-12 12:05:26

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2016 оны арван хоёрдугаар сарын 09,10-ны өдөр “Дубайн цом-2016” уран сайхны гимнастикийн олон улсын анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд дэлхийн 21 улсын нийт 41 багийн 260 тамирчин оролцсон бөгөөд зохион байгуулалт сайтай, дэлхийн жишигт нийцсэн томоохон тэмцээн болж өндөрлөжээ. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Уран сайхны гимнастикийн суурь бэлтгэлийн төв клуб-2” буюу “Халиун” клубын тамирчид оролцсон байна. Б.Халиун дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид нэг алт, найман мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Ууганбаяр, Г.Номин-эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Б.Хулан, Д.Оюунхорол, Г.Энх-Үжин, Э.Анусэцэн, У.Айыына нарын өсвөрийн шилдэг тамирчид багтжээ. 

 

Одоогоор монголын тамирчид үргэлжлүүлэн Дубай хотод олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож байна. Энэ бэлтгэл арван хоёрдугаар дугаар сарын 11,12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтыг “Рио-2016” зуны олимпийн 31-р наадмын хүрэл медальт, Украйн улсын алдарт тамирчин Анна Ризатдинова болон Унгарын Дора Васс, БН Болгар улсын Мария Матева нарын дэлхийн хэмжээний шилдэг тамирчид удирдан явуулж байгаа юм.

 

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Монголын гимнастикчид "Дубайн цом"-д оролцлоо   
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2016-12-12 12:14
Mundag b... Gymnasticchiddaa amjilt xvseye

Бидэнтэй нэгдээрэй