Шууд Chart

“Эрх цагаан унага” жүжгийг дахин тоглоно

2013-10-29 09:25:32

ҮДБЭЧ энэ оны шинэ уран бүтээл “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгээ 11 сарын 9-нд 11.00, 13.00 цагуудаас МҮЭСТО-нд, 11,12,13,14-нд 11.00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа сурагчдын амралтад зориулж тоглоно. 

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн  цомнолыг зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Эрх цагаан унага” жүжгийг дахин тоглоно  
Үзсэн: 2037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй