Шууд Chart

Албаны эрэлч нохой "Молли" хулгайн хэргийн сэжигтнийг илрүүлжээ

2016-12-12 16:48:13

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүллээ. Тус аймгийн Батноров сумын иргэн З-ийн гэрт энэ сарын 7-8-нд шилжих шөнө хулгайч орж, үнэт эдлэл болон бусад эд зүйлийг хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргалаар ахлуулсан, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ганхуяг, шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Төгөлдөр, туслах төлөөлөгч цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч И.Эрдэнэтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж, хэргийг шуурхай илрүүлэн ажиллажээ.

Шалгалтын үеэр цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалын сургаж буй “Молли” дуудлагатай албаны эрэлч нохой гэмт этгээдийн гутлын мөрийн үнэрийг хөөн, сэжигтэн этгээд О-г таньж, хулгайлсан эд зүйлээ нуусан газрыг нь илрүүлсэн байна.


Албаны эрэлч нохой "Молли" хулгайн хэргийн сэжигтнийг илрүүлжээ   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-12-12 17:22
Mundag nohoi

Бидэнтэй нэгдээрэй