Шууд Chart

“Эрх цагаан унага” дууны уралдаан зарлагдлаа

2013-10-29 10:04:01

Монгол хүүхдийн үндэсний  бахархлын дуу төрүүлэх зорилготой “Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ? улсын уралдааныг ҮДБЭЧ, NTV телевиз, Төрийн банк, “Тесо” компаниуд хамтран зохион байгуулна.

Бүртгэл  ирэх сарын 1-10-ны хооронд ҮДБЭЧ-ын байранд явагдаж шалгаруулалт 15,16,17-нд  ҮДБЭЧ-ын алтан тайзнаа гурван үе шаттайгаар явагдана.  Харин шилдэг оролцогчдын гала тоглолт 12 сарын 23-нд болох юм.
 
Уралдааны шагналын сан Төрийн банкны хоёр сая төгрөгийн хүүхдийн мөнгөн хадгаламж, “Тесо” компанийн бүтээгдэхүүний бүтэн жилийн эрх, ҮДБЭЧ-ын үзвэрийг гэр бүлийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх болон тусгай шагналууд хүлээж байна. Цаашид энэ наадам жил бүр өргөн хүрээнд зохион байгуулагдах аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Эрх цагаан унага” дууны уралдаан зарлагдлаа   
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй