Шууд Chart

"Пингвинс" 6 дараалан хожлоо

2016-12-13 20:06:39

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Хойд Америкийн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн 100 дахь улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр 2 тоглолт боллоо. АНУ-ын Пенсильвания мужийн Питтсбург хотын шилдэг баг, өнгөрсөн улирлын дэд аварга “Пингвинс” энэ өдөр “Аризона Койотес”-ыг хүлээн авч улирлын 29 тоглолтоо хийлээ. Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Пингвинс”-ийн хоккейчид энэ өдөр 3 үеийн 60 минутын турш өрсөлдөгчөө илт илүүрхэн тоглож, 7:0-ийн харьцаатай хожжээ. Скотт Уилсон энэ өдөр тооны харьцааг нээж, Ник Бонино, Тревор Дэйли, Сидни Кросби, Фил Кессел, Джастин Шульц нар тус бүр нэг гоолыг оруулжээ. Багийн ахлагч Сидни Патрик Кросби одоогооор 21 гоол оруулсан амжилтаар лигийн бүх тоглогчдыг тэргүүлж байна. Харин баг нь 29 тоглолтоос 19 хожсон амжилтаараа дорнод бүсийн 2-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Пингвинс" 6 дараалан хожлоо  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй