Шууд Chart

“Монреал Канадиенс” лигийг тэргүүлсээр байна

2016-12-13 20:11:27

Дорнод бүсийг тэргүүлж байгаа алдарт “Монреал Канадиенс” өнөөдөр бүсийнхээ хүчтэй өрсөлдөгч “Бостон Брюинс”-ийг талбайдаа хүлээн авлаа. Багууд өнөөдөр аль аль нь талбайд шилдэг хамгаалалтаа үзүүлж байсан бөгөөд тоглолтын эхний гоол 2-р үеийн төгсгөлд орсон. Остин Царник энэ удаад Бостонд тэргүүллийг авчирсан. Харин лигийн 24 удаагийн аварга “Монреалчууд”-аас Пол Байрон үндсэн цагийн төгсгөлд тэнцээний гоолыг оруулж чадсан. 27 настай канад довтлогч 10 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгсөн амжилттай улирлыг үргэлжлүүлж байна. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдэж, энэ үе эхлээд 3 минутын дараа Райан Спунер хожлын шайбыг оруулсанаар Бостон хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожсон. Хүндхэн тоглолтод ялалт авч чадсан Бостончууд 30 тоглолтын дараах байдлаар 34 оноотой улирлыг үргэлжлүүлж байна. Харин “Монреал Канадиенс” 42 оноотой лигийн 30 багийг тэргүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Монреал Канадиенс” лигийг тэргүүлсээр байна  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй