Шууд Chart

Уулын цанын дэлхийн цомын 7 дахь гараа боллоо

2016-12-14 09:10:00

Эрэгтэйчүүдийн уулын цанын дэлхийн цомын АШТ-ий 7 дахь гараа болж өндөрлөлөө. Энэ удаагийн гараа Францын Валь-д’Изер дэх цанын баазад слалом ангилалд болсон. Өнгөрсөн жилийн дэлхийн цомын тэмцээний слалом ангиллын аварга, Норвегийн Хенрик Кристофферсен энэ өдөр хурд гүйцэтгэлээрээ бусдыгаа манлайлж, тэргүүн байрт шалгарчээ.

Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Марсел Хиршер тэргүүлэгчээс 0.75 секундээр хоцорсоноор энэ удаагийн гарааг 2-р байрт орсон амжилттай өндөрлүүллээ.

Сүүлийн 5 жил дараалан дэлхийн цомын эзнээр тодроод байгаа энэ цаг үеийн шилдэг цаначин, өдгөө 27 настай Марсел Хиршерийн хувьд гиант слалом ангилалд болсон сүүлийн 2 гараанд мөн дараалан 2-р байрт шалгараад байсан юм. Тэрээр мөн слалом ангилалд болсон энэ оны нээлтийн гараанд хошуучилсан. Одоогоор үндсэн 4 төрөлд явагдсан 7 гарааны дараах нийлбэрээр Марсел Хиршер 440 оноотой бүх тамирчныг хошуучилж байна.

Удаах байрт Францын Алексис Пинтуро 156 онооны дутуутай бичигдэж байгаа бол Хенрик Кристофферсен 3-р байрт дэлхийн тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм. Дараагийн гараа энэ сарын 16-нд Италийн Вал Гардена дахь цанын баазад “Super G” ангиллаар явагдана.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Уулын цанын дэлхийн цомын 7 дахь гараа боллоо   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй