![](/uploads/201310/news/thumb/1ebc71cfe54d299ae8610a8ffbf008f2_x3.gif)
Нийслэлийн 374 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүрэг, хороод хямдралын өдрийг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр БЗД “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаа, үйлчилгээний нэгдсэн арга хэмжээг Жуковын хөшөөний талбайд зохион байгуулж, хүнсний ногооны хямдралтай худалдаа зохион байгуулах аж.
Тус худалдаагаар ногоочид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь болон амталгаатай, хямдралтай, урамшуулалтайгаар худалдан борлуулна. Түүнчлэн дараахи гол нэрийн дараахи бүтээгдэхүүнүүдэд хямдрал зарлаж байна.
Хонины мах-1 кг -3700 төг
Ямааны мах-1 кг-2700 төг
Дайврын таташ-1 кг-1100 төг
Төмс-1 кг -400 төг
Лууван-1кг-600 төг зэрэг үнэтэй юм.
Жуковын талбайд хямдралтай худалдаа явагдаж байна | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.