![](/uploads/201612/news/thumb/ecdb46a37bea002b2871477486bd24e3_x3.jpg)
Африк тивийн шилдэг хөлбөмбөгчнийг “ВВС” телевизээс жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил африк тивийн шилдгийн шагналыг Алжирийн шигшээ баг болон Английн “Лестер Сити” клубын жигүүрийн хагас хамгаалагч Рияд Махрез хүртлээ. Тэрээр энэ шагналыг анх удаагаа хүртэж байгаа юм. Уг нэр хүндтэй шагналын төлөө Махрезтай хамт Английн “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Садио Манэ, “Вест Хэм” клубын Андре Айю, “Манчестер Сити” клубын шилдэг хагас хамгаалагч Яя Туре, Германы алдарт “Боруссиа Дортмунд” клубын шилдэг “мэргэн бууч” Пьер-Эмерик Обамеянг нар өрсөлджээ. Энэ удаад хөгжөөн дэмжигчдийн “ВВС”-гийн цахим хуудсанд өгсөн саналын дүнгээр ялагчийг тодруулсан юм.
Өдгөө 25 настай Рияд Махрез өнгөрсөн улирал Африк тивийн нүүр царай болж, “Лестер”-ийн төлөө Английн лигт 37 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулан 11 гоолын дамжуулалт өгсөн. Тэрбээр 2016 онд Английн аварга шалгаруулах тэмцээний аваргын цомыг хүртсэнээс гадна “Премьер лиг”-ийн оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах “Баллон Д'ор” шагналд нэр дэвшиж, 7-р байрт эрэмбэлэгджээ.
Тэрээр шагналаа гардан авсныхаа дараа “Миний хувьд энэ шагналыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Африк тивийн хөлбөмбөгчдийн хувьд энэ шагнал их эрхэм хүндтэй. Тиймээс би маш их аз жаргалтай байна. Шагнал авах үргэлж таатай сэтгэгдэл төрүүлж, ирээдүйд улам ахих урам зоригийг өгдөг. Африкийн шилдэг хөлбөмбөгчин гэдэг бол их том шагнал. Намайг дэмжсэн бүх хүмүүст, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Мөн Алжирын нийт ард иргэддээ талархснаа илэрхийлээд тэдэндээ энэ шагналаа зориулж байна. Одоо би улам урагшлахыг зорино. Өөрийнхөө тоглолтыг илүү сайн харуулахыг хичээнэ. Тэгээд бүгдээрээ намайг цаашид юунд хүрч чадахыг харцгаая” хэмээн өгүүлжээ.
Рияд Махрез Африк тивийн шилдгээр тодорлоо | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.