Германы аварга шалгаруулах Бундес лигийн тэмцээний 26 удаагийн аварга, ЕХХ-ны хамгийн нэр хндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 5 удаагийн аварга “Байерн Мюнхен” клубын удирдлагууд Польш довтлогч Роберт Левандовскитой байгуулсан гэрээгээ 2021 он хүртэл сунгаж, шинэ гэрээ үзэглэлээ. Өдгөө 28 настай шилдэг “мэргэн бууч” Лева 2014 онд “ Боруссиа Дортмунд” клубээс Мюнхен хотын багт үнэгүй ирж байсан.
Үүнээс хойш “Бундес лиг”-ийн тэмцээнд нийт 77 тоглолтод оролцож, 58 гоол оруулжээ. Харин энэ улирлын хувьд бүх тэмцээний хүрээнд 19 гоол оруулаад байгаа юм. Мөн сүүлийн хоёр жил дараалан "Бундес лиг"-ийн аварга цолыг хүртэж, “Лигийн цом”, Германы хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнүүдэд багийн хамтаар түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.