Шууд Chart

Цезар Азпиликуета "Челси"-тэй гэрээгээ сунгалаа

2016-12-15 06:43:47

Английн нийслэл Лондон хотын “Челси” клубын хамгаалагч Цезар Азпиликуета багтайгаа таван жилийн гэрээг байгуулсныг клубын удирдлагууд албан ёсоор олон нийтэд зарлалаа. 27 настай Испани хамгаалагч Азпиликуета 2021 он хүртэл "Челси" клубт хүчин зүтгэхээр болж байгаа юм. Тэрээр анх 2012 оны 6-р сарын 21-ний өдөр  Францын “Олимпик Марсель” клубээс 7 сая фаундын үнээр “Стэмфорд Бридж”-п газардаж байсан. Энэ цагаас хойш нийт "Челси"-гийн төлөө албан ёсны 199 тоглолтод оролцсон. Ингэхдээ Английн “Премьер лиг”, Английн лигийн цом болон ЕХХ-ны “Европа лиг” зэрэг тоохон тэмцээнүүдэд түрүүлээд байна.

Цезар Азпиликуетаг шинэ гэрээ байгуулсанд багийн андууд нь сэтгэгдлээ ийн илэрхийлжээ. 

Н'голо Канте: "Хамгийн түрүүнд, тэр маш сайн залуу залуу гэдгийг хэлье. Намайг энэ багт ирэхэд тэр надад туслаж, өөртөө итгэх итгэлийг өгч байсан. Талбай дээр Азпи хүчтэй, ухаалаг, сайн дамжуулдагаас гадна мэдээж маш сайн хамгаалагч. Тэр Англи, Испани, Францаар ярьдаг учир надад багийн талаар их зүйлийг тайлбарлаж өгч байсан юм. Учир нь багт Францаар ярьдаг тоглогч байхад би илүү сайн ойлголцдог. Тиймээс түүнийг дахин гэрээ байгуулсанд баяртай байна. Багтаа урт удаан хугацаанд тоглоно гэж итгэж байна."

Гэри Кэхилл: "Азпи өөртөө маш олон гайхалтай чанар агуулсан, гайхалтай хөлбөмбөгчин. Талбайн гадна ч, дотор ч тэр мэргэжлийн тоглогч ямар байдгийг үлгэрлэн харуулж чаддаг. Яаж хөдөлмөрлөх, яаж бэлтгэл хийх гэх мэт. Тэр үргэлж л дээд зэрэглэлд тоглож чаддаг учраас түүний үзүүлэлт нь ч маш тогтвортой байдаг. Түүн шиг тоглогчийг авч үлдэх нь манай клубын хувьд маш чухал."

Виктор Мозес: "Азпи багт ихийг өгч, олон талын сайн нөлөөтэй. Тэр үнэхээр хөдөлмөрч учраас багийнхан маань ч түүнийг их хүндэлдэг. Бэлтгэл бүрт л тэр өөрийгөө 100 хувь дайчилж ажилдаг юм. Би Азпиг шинэ гэрээ байгуулсанд үнэхээр баяртай байна. Тэр хамгаалалтын шугамд аль ч байрлалд тоглож, урагшаа довтолгоонд ч маш сайн орж тоглодог. Мөн тоглолтын хэмнэлийг сайн мэдэрдэг тамирчин. Бид "Челси"-д 2012 оноос хойш хамт байсан. Түүнийг ирээдүйд улам ихийг хийж бүтээж, багтаа ихийг өгч чадна гэдэгт итгэж байна."

Курт Зума: "Тэр бол дайчин залуу. Азпи тоглолт, бэлтгэл гээд алинд нь ч өөрийгөө 100 хувь дайчилдаг учир би түүнийг ингэж хэлдэг юм. Энэ залуу хэзээ ч бууж өгдөггүй гайхалтай тоглогч. Мөн баг хамгийн сайнаар төлөөлж чадах хүн. Азпи энэ багт хайртай. Тэр багийн төлөө чадах бүхнээ зориулдаг. Би түүнийг урт хугацаанд багт байхаар болсонд баярлаад ханашгүй нь. Намайг багт ирэхэд Азпи их тусалж байсан. Тэр нөхөрсөг бас үргэлж инээмсэглэж, бусдыг хайрыг татаж байдаг нэгэн."

Уиллиан: "Миний Челсид байх цаг хугацаанд тэр хамгийн шилдэг нь байсан. Азпи олон өөр байрлалд маш сайн тоглож байгаа гайхалтай залуу. Тэр тоглолтонд ч, бэлтгэл дээр ч хөдөлмөрлөж, тэмцдэг чанартай. Тэр ялах дуртай."

Маркос Алонзо: "Би түүний өмнөөс их баяртай байна. Азпиликуета бол хөдөлмөрч, ёстой л жинхэнэ мэргэжлийн тоглогч. Тэр намайг ирсэн эхний хэдэн сар маш их тус болсонд нь би үргэлж баярлаж явдаг."

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Цезар Азпиликуета "Челси"-тэй гэрээгээ сунгалаа  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй