![](/uploads/201612/news/thumb/f805a0f4938191349d97bb4611889726_x3.jpg)
Германы "Аугсбург" клубын удирдлагууд дасгалжуулагч Дирк Шустерыг ажилаас нь чөлөөлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн зун Маркус Вайнцерел "Шальке" клубыг зорьсоноор 48 настай Герман мэргэжилтэн Дирк Шустер түүний албыг хүлээн авсан юм. "Аугсбург" клуб 14 тойргийн дараах байдлаар ердөө 3 хожиж, 6 ялагдаад байгаа бөгөөд хүснэгтийн 13 байрт бичигдэж байна. Ингэхдээ сүүлийн 4 тоглолтод хожиж чадаагүй юм. Дирк Шустерын хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд "Дармштадт" клубыг удирдаж, энэ багийг 33 жилийн дараа дээд лигт эргүүлэн авчирч чадсан. Улмаар өнгөрсөн улирал тун хүнд нөхцөл байдлаас багаа доод лигт унагалгүй авч үлдэж байсан гавьяатай.
Одоогоор "Аугсбург" клубыг залуучуудын багийн дасгалжуулагч Мануэль Баум түр хугацаанд удирдах бөгөөд энэ бямба гарагт "Боруссиа Мюнхенгладбах"-ыг талбайдаа хүлээн авна. Германы Бавари мужийн баг 109 жилийн түүхтэй ч 2011 онд дээд лигт анх дэвшиж байсан. Үүнээс хойш 6 дахь улирлаа Германы шилдгүүдтэй өрсөлдөж байна. 2015 онд тэд "Бундес лиг"-т шуугиан дэгдээж 5-р байр эзэлсэн. Ингэснээр ЕХХ-ны "Европа лиг"-ийн тэмцээнд өрсөлдөж байсан юм." Аугсбург" клуб энэ улирал эхэлснээс хойш дасгалжуулагчаа сольж байгаа "Бундес лиг"-ийн 6 дахь баг болж байна.
"Аугсбург" клуб дасгалжуулагчаа халлаа | ||
Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.