![](/uploads/201310/news/thumb/37a72ed9a1ee863175c35142acc83bee_x3.jpg)
Төвийн бүсийн арга зүйн төвөөс “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах уралдааныг 2013 оны 10 сарын 24, 25-ны өдрүүдэд Зүүнхараа МСҮТ –д зохион байгууллаа. Уралдааныг дадлагын болон онолын сургалтын төрлөөр явуулж, шилдгүүдээ тодруулсан юм.
Дадлагын сургалтын заах арга зүйч шалгаруулах уралдааныг 3 багц, 21 үзүүлэлтээр, онолын сургалтыг 8 багц, 20 үзүүлэлтээр дүгнэлээ. Уралдаанд төвийн бүсийн харьяаллын 13 сургуулийн 23 багш оролцож, заах ур чадвараа сорьсноос онолын хичээлийн төрлөөр Зүүнхараа МСҮТ-ийн “Зах зээлийн эдийн засаг, бизнес эрхлэлт”-ийн багш Р.Мөнхжаргал тэргүүллээ.Харин дадлагын хичээлийн төрлөөр Төв аймгийн МСҮТ-ийн “Тогооч” мэргэжлийн багш М.Нансалмаа тэргүүлж, Дархан-Өргөө ПТК-ийн “Гагнуур”-ын багш С. Бүрэнжаргал удаалсан байна.
Шилдэг багш нарыг шалгаруулжээ | ||
Үзсэн: 2233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.