Шууд Chart

Жагсагчдын эсрэг Кенийн цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

2016-12-15 11:36:08

Кенийн цагдаагийн байгууллага Засгийн газарт хээл хахууль газар авсныг эсэргүүцэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Цагдаагийн албан хаагчид жагсаалыг тарааж гурван хүн баривчилсан хэдий ч жагсагчид байршлаа өөрчилж өөр газар дахин жагсаалаа үргэлжлүүсэн байна. Жагсаал нь Кени Улсын тусгаар тогтнолоо олсны 35 жилийн ойтой давхцаж буй аж.

Дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсад хэд хэдэн томоохон авлига, хээл хахуультай холбоотой шуугиан дэгдсэн нь Ерөнхийлөгч Ухуру Кеньяата-д дарамт, шахалт болж буй талаар ажиглагчид тэмдэглэсэн байна. Тэрээр дараа жилийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаа аж. Кени Улс нь хамгийн ихээр авлигад автсан улсуудын нэг бөгөөд Транспарэнси интернэйшнл байгууллагын судалгаагаар 2015 онд 168 улсаас авлигын түвшингээр 139 дугаар байрыг эзэлсэн.


Жагсагчдын эсрэг Кенийн цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй