Бразилын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Серие А” дээд лигийн тэмцээний 2016 оны улирал өндөрлөлөө. Энэ улирлын гол шуугиан нь тэмцээний 3 удаагийн аварга, алдарт “Интернасьонал” клуб дээд лигээс хасагдсан явдал байсан юм. 107 жилийн түүхтэй энэ баг байгуулагдсан цагаасаа хойш анх удаа доод лигт унаж байгаа нь энэ билээ. Тус клуб 2016 онд эхний 11 тойргийн дараах байдлаар лигийг тэргүүлж байсан хэдий ч үүнээс хойш дараалан хожигдож эхэлсэн. Улмаар 38 тойргийн дараах байдлаар 17-р байрт улирлыг өндөрлүүлжээ. Тэд энэ улирал 11 хожиж, 10 тэнцэн 17 хожигдсон бөгөөд гурван ч удаа дасгалжуулагчаа сольсон ч нэмэр болоогүй юм.
Харин 2016 оны аваргаар алдарт “Палмейрас” клуб тодорч, ес дэх удаагаа аваргын цомыг хүртлээ. “Интернасьонал” клубын эзэн Марсело Медейрос багийнхаа бүх удирдах албан тушаалтныг сольж, шинэ удирдах албыг бүрдүүлж байна. Ингэснээр тэд дараа жил багийнхаа түүхэн дэх анхны “Серие В” лиг дэх улирлыг эхлүүлэхээр боллоо.
Бразилын “Интернасьонал” клубын хувьд 1909 онд үүсэн байгуулагдсан бөгөөд клубуудын ДАШТ, “Копа Судамерикана” буюу Өмнөд Америкийн цомын АШТ, Бразилын цомын АШТ-үүдэд тус бүр нэг удаа, “Либертадоресын” цом тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан амжилттай.
“Интернасьонал” клуб 107 жилийн дараа доод лигт уналаа | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.