Шууд Chart

Хөл бөмбөгийн түүхэнд шүүгч анх удаа бичлэг ухраан үзлээ

2016-12-15 13:46:21

ОУХБХ-ны клубуудын ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд урд шөнө эхэллээ. Энэ удаад аваргын төлөө өрсөлдөх эхний эрхийн төлөө Ази тивийн төлөөлөл Японы дээд лигийн аварга “Кашима Антлерс” клуб Өмнөд Америкийн аварга, Колумбын “Атлетико Насьонал” клубыг өөрийн талбайдаа хүлээн авсан. Тэмцээн 8 дахь удаагаа арлын Япон улсад зохиогдож байгаа юм. Энэ тоглолтын үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь спортын хаан гэгдэх хөл бөмбөгийн түүхэнд анх удаа талбайн шүүгч бичлэг ухраан үзэж, торгуулийн цохилт заалаа.

41 настай шүүгч Виктор Кассай "Атлетико" клубын Орландо Беррио өөрийн торгуулийн талбайдаа эсрэг багийн Дайго Нагиг хэрхэн унагасныг бүрэн, баттай харж чадаагүйн улмаас энэ шийдвэрийг гаргажээ. Өнөө цагт спортын хөгжлийг даган гарч буй олон томоохон дэвшлийн нэг удахгүй хөлбөмбөгийн ногоон талбайд бүрэн хэрэгжихэд бэлэн болсон гэдгийг Унгарын шүүгч Виктор Кассайн энэ үйлдэл ийнхүү батлан харуулсан юм. Цаашид шүүгч нар маргаантай, эргэлзээтэй шийдвэр гаргахаас сэргийлж, талбайн хажуугийн дэлгэцээс бичлэг үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргах эрхийг бүрэн эдлэх юм байна. лмаар Сема Дои торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг нээсэн.

Тоглолтын 2-р үеийн төгсгөлд Ясуши Эндо, Юма Сузуки гэсэн багийн шилдэг хагас хамгаалагчид нь дараалан гоолыг оруулсанаар Японы баг 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр 2000 оноос эхлэн зохион байгуулагдах болсон клубуудын ДАШТ-ий түүхэнд анх удаа Ази тивийн баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Японы багийн хувьд гарааны 11 тамирчин, сэлгээнээс гарсан тоглогчид нь ч тэр бүгд япон хүн байсан нь мөн онцлогтой.

Тэмцээн эхэлснээс хойш 3 тоглолт хийж, 3 дараалан хожоод байгаа Японы аваргууд хагас шигшээд үлдсэн Испанийн эзэн хааны “Реал Мадрид” болон Мексикийн “Америка” клубуудын аль хожсонтой нь цомын төлөө өрсөлдөнө. Харин “Атлетико Насьонал” клуб хожигдсон багтай нь 3-р байр буюу хүрэл медалийн төлөө тоглох юм. Дэлхийн 5 тивийн шилдэг 7 клуб өрсөлддөг энэ тэмцээний 2016 оны аварга баг энэ сарын 18-ны өдөр тодорно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хөл бөмбөгийн түүхэнд шүүгч анх удаа бичлэг ухраан үзлээ  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй