![](/uploads/201612/news/thumb/bb60a6b1f8382c44122e078593bcc7d7_x3.jpg)
Италийн алдарт хөлбөмбөгч Жианфранко Зола эргэн дасгалжуулагчийн ажилдаа шилжлээ. Түүнийг Английн доод лигийн тэмцээн буюу “Чампионшип дивизион”-ы “Бирмингэм Сити” клубын удирдлагууд багийнхаа ерөнхий менежерээр томилсон байна. 50 настай Жианфранко Золагийн хувьд энэ долоо хоногийн эхээр "Бирмингэм"-ийн дасгалжуулагчийн ажлаасаа халагдсан Гэри Роветтийн халааг ийнхүү залгаж байгаа юм. Роветтийн хувьд 2014 оны 10-р сард “Бирмингэм”-ийн ахлах дасгалжуулагч болж, клубыг доод лигт унах аюулаас аварсан хэдий ч "Бирмингэм" энэ улирал хасагдах шатны өрсөлдөөнөөс доогуур бичигдэж байгаа учир багийн эзэд нь тус шийдвэрийг гаргажээ.
Английн лигийн 2-р дивизионы 4 удаагийн аварга "Бирмингэм сити" клуб одоогоор лигийн хүснэгтийн 7-р байрт бичигдэж байна. “Чампионшип дивизион”-ы эхний зургаан байрт орсон багууд “Премьер лиг”-ийн тэмцээнд дэвшихийн төлөө хасагдах шатанд өрсөлддөг. Өмнө нь Английн “Уатфорд”, “Уэст Хэм” клубуудыг удирдаж байсан туршлагатай Ж.Зола өнгөрсөн жил Катарын “Аль Араби” багийг орхисноосоо хойш амарч байсан юм. Жианфранко Золагийн тамирчны замналын ихэнх хугацаа Лондоны “Челси” клубт өнгөрч, өдгөө тус багийн домогт довтлогч болсон билээ. Мөн тэрээр Италийн “Наполи”, “Парма” клубуудтэй хамт Италийн АШТ, ЕХХ-ны цомын тэмцээнд түрүүлж байсан амжилттай.
Жианфранко Зола “Бирмингэм Сити” клубыг удирдана | ||
Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.