Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн "Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн Чингис хотод боллоо.
Зөвлөгөөнд Хэрлэн, Баянхутаг, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, малчид болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хуулийн байгууллагуудын алба хаагчид оролцов.
Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага, иргэдийн үүрэг, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ажлын хэрэгжилт, цаашид хийж гүйцэтгэх ажлын санал төслийг танилцуулан хэлэлцүүлсэн юм.
Төвийн бүсийн зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.