Шууд Chart

Гүрж улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо

2013-10-30 08:00:00

Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын ерөнхий сайдын дэмжлэгийг хүлээсэн Георгий Маргвелашвили ялалт байгуулжээ. Нийт саналын хуудсын 12 хувийг тоолсны дараах дүнгээр Маргвелашвили нийт сонгогчдын 64 хувийн дэмжлэгийг хүлээсэн бол түүний хамгийн ойрын өрсөлдөгч болох Давид Бакрадзе 21 хувийн санал авсан байна. Бакрадзе ч ялагдлаа хүлээн зөвшөөрч, Маргвелашвили баяр хүргээд байгаа ажээ.

Ийнхүү 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан, барууныг дэмжигч Михаи́л Саакашви́ли халаагаа өгөхөөр болж байна. Саакашви́лигийн эвлэршгүй өрсөлдөгч, ерөнхий сайд Бидзи́на Иванишви́ли Маргвелашвили сонгож, ерөнхийлөгчийн сунгаанд "уяаг" нь тааруулжээ. Тэрбумтан, бизнесмэн Иванишви́ли ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох гэж байгаа бөгөөд зорилгоо биелүүлсэн гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр энэ удаагийн сонгуулийг Гүржийн хувьд анхны "Европ маягийн" сонгууль боллоо хэмээн онцолжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Гүрж улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо  
Үзсэн: 1893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй