Шууд Chart

Хунтайж Уильямын дүү Харри ирэх жил гэрлэх үү?

2013-10-30 09:03:48

Хунтайж Харри найз бүсгүй Крессида Бонастайгаа гэрлэх гэж байгаа талаар Английн Telegraph.co.uk сайтад бичжээ. Тус сайтад нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр 24 настай Бонас дээдсийн гэр бүлийн гишүүн болохын өмнөх айдас болгоомжлолоо давсан гэнэ. Тодруулбал найзуудынх нь нэг нь Telegraph-ийн сурвалжлагчид "Кресси Харритай гэрлэх гэж байгаа. Харри гэрлэх тухайгаа, хүүхэдтэй болох талаараа үргэлж ярьдаг. Тэр ч энийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэдний хурим ирэх жил болох байх" хэмээн ярьсан байна.

29 настай Харри хамтдаа амьдралаа төвхнүүлэх эмэгтэйг олоход хэцүү байгаа тухайгаа өмнө нь цухуйлгаж байсан юм. Тэрээр 2012 оны 3–р сард хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ "Би бүр хар багаасаа хүүхдийн мөрөөс болдог байсан. Би өөртөө тохирох хүнийг хүлээж байна, надтай амьдрах хүсэлтэй хүнийг хүлээж байна" хэмээн ярьжээ.

Харри энэ сард Крессидатайгаа болзож яваа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд дуучин Жэймс Блантын тоглолтыг Харригийн үеэл Беатристай  үзжээ. Харри Крессида нар болзож эхэлсэн тухай цуурхал анх 2012 оны зун гарч байсан юм. Харин үүнээс өмнө хатан хааны гэр бүлийн 3 дахь үеийн залгамжлагч тэрээр Челси Дэви гэгч бүсгүйтэй 5 орчим жил харилцаатай байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хунтайж Уильямын дүү Харри ирэх жил гэрлэх үү?  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй