Шууд Chart

“Реал Мадрид” 83 дахь цомоо хүртлээ

2016-12-19 13:13:51

ОУХБХ-ны клубуудын ДАШТ-ий сүүлийн тоглолтууд болж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний аваргын төлөө ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн "Аваргуудын лиг"-ийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга, Испанийн эзэн хааны "Реал Мадрид", Ази тивийн төлөөлөл Японы дээд лигийн аварга “Кашима Антлерс” багууд шалгаран үлдээд байсан юм. Бүх тэмцээний хүрээнд сүүлийн 36 тоглолтдоо хожигдоогүй байсан Мадрид хотын багаас 29 настай Франц довтлогч Карим Бензема тоглолтын эхний гоолыг оруулж, цэнгэлдэхэд цугласан 68.742 үзэгчид бэлэг барьсан.

Японы баг ч энэ өдөр шилдэг тоглолтоо үзүүлж байлаа. Тэднээс 24 настай залуу довтлогч Гаку Шибасаки дараалан 2 гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду дос Сантос Авейру торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.

Ингэснээр Зинедин Зидань “Реал Мадрид”-ыг удирдан оролцсон 3 тэмцээний шигшээ тоглолт бүгд нэмэлт цаг шийдэгдэхээр болсон юм. 2016 онд “Реал Мадрид” ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон “Сүпер цом”-ын тэмцээнүүдийн аваргын төлөөх тоглолтуудад дараалан тэнцсэн ч нэмэлт цагт хожин түрүүлээд байсан. Нэмэлт үед Криштиану Роналду дараалан 2 гоол оруулж, өөрийн карьерийн 40 дэх хэт-трикээ толилуулсанаар “Реал Мадрид” 4:2-ын харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм. Роналду ингэснээр клубуудын ДАШТ-ий түүхэнд шигшээ тоглолтод 3 гоол оруулсан анхны тоглогч болсон. Мөн тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Лионель Месси, Луйс Суарес, Сесар Дельгадо нарын хамтаар 5 гоол оруулсан амжилттай тэргүүлж эхэллээ. 2014 онд дэлхийн аварга клубээр тодорч байсан Мадрид хотын баг ийнхүү тэмцээний 2 дахь аваргын цомоо хүртэж байна.

Харин өмнө тив хоородын цом нэртэйгээр зохион байгуулагддаг байхад Мадридын баг 3 удаа түрүүлж байсан бөгөөд энэ тэмцээний бүх цаги үеийн үеийн түүхэнд 5 удаа аваргын цомыг хүртсэн анхны баг болсон. 2000 оны эхний 10 жилд буюу 2000-2010 оны хооронд Реал Мадрид арван цом хүртэж байсан бол энэ аован жилд эхний 6 жилийн дараах байдлаар 10 дахь цомоо хүртээд байна.

Мөн багийн дасгалжуулагч алдарт Зинедин Зидань багийнхаа түүхэнд хамгийн хурдан хугацаанд 3 цом хүртсэн дасгалжуулагч болсон юм.

Тэмцээний шилдэг тамирчинд олгодог алтан бөмбөг шагналыг Криштиану Роналду хүртсэн бол түүний багийн хамтраг Лука Модрич мөнгөн бөмбөгийн эзэн болсон байна. Харни хүрэл бөөмбөгийн шагналыг Японы “Кашима Антлерс” багийн Гаку Шибасаки хүртжээ.

Японы баг түүнчлэн тэмцээний цэвэр тоглолттой багаар шалгарсан байна. Дэлхийн 5 тивийн төлөөлөл болсон шилдэг 7 баг өрсөлддөг клубуудын ДАШТ 8 дахь удаагаа арлын япон улсад зохиогдож байгаа бөгөөд энэ жил тэмцээний хүрээнд нийт 8 тоглолт болж, 28 гоол орсон юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Реал Мадрид” 83 дахь цомоо хүртлээ  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй