Шууд Chart

Лара Гют гурав дахь түрүүгээ хүртлээ

2016-12-19 14:15:53

ОУЦХ-ноос жил бүр зохион байгуулдаг уулын цанын дэлхийн цомын АШТ-ий энэ оны 12 дахь гараа Францын Вал Д’исере дэх цанын баазад боллоо. Энэ гараа “Super-G”ангилалд болж, дэлхийн шилдгүүд хурд хүч ур чадвараа сорьсон байна. “Super-G”ангиллын энэ оны нээлтийн гараа Канадын “Лэйк Луйс” дэх цанын баазад болохд түрүүлээд байсан Швейцарын алдарт тамирчин Лара Гют энэ өдрийн шилдэг нь байлаа. 25 настай Лара Гют нэг минут 23.24 секундын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн. Ингэснээр тэрээр энэ оны 3 дахь гараандаа хошуучиллаа. Тэгвэл 2-р байрт тэргүүлэгчээс 0.13 секундээр хоцорсон  Лихтенштейн улсын шилдэг тамирчин Тина Вейратер шалгарсан байна. Энэ өдөр 3-р байрыг Италийн Елена Күртони эзэллээ. Тэрээр тэргүүлэгчээс 0.52 сэкундээр хоцрон барианд оржээ.

Дэлхийн цомын АШТ-ийг үндсэн 4 төрлийн нийлбэр дүнгээр АНУ-ын алдарт тамирчин, олимп дэлхийн аварга Микеала Шиффрин 498 оноотойгоор тэргүүлж байна. Харин Швейцарь цаначин Лара Гют түүнээс ердөө 5 онооны дутуутай 2-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Дараагийн гараа энэ сарын 20-нд Францын Коуршевел дэх цанын баазад их туг сүлжих ангилалд болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Лара Гют гурав дахь түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй