![](/uploads/201612/news/thumb/6d582f4cac8c97a4e17fda3d0c182084_x3.jpg)
Уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн арав дахь гараа Итали улсад боллоо. Алта Бадиа дахь цанын баазад болсон энэ гараа их туг сүлжих ангиллаар явагдсан. Энэ өдрийн гараанд Австрийн шилдэг тамирчин, дэлхийн 4 удаагийн аварга, Марсель Хиршер өнгөлсөн байна. Тэрээр эхний гараагаар нэг минут 16.81 секундын амжилтыг үзүүлсэнээр бүх тамирчдыг өнгөлж эхэлсэн. Харин 2 гарааны нийлбэр дүнгээр 2.32:89 секундэд хурдалж, тэргүүн байрыг эзэлсэн байна. Харин түүнээс 2 гарааны нийлбэр дүнгээр 0.71 секундээр хоцорсон Францын Мэтью Фэйври дэд байрт шалгарсан бол Италийн шилдэг тамирчин Флориан Эйсат хоёр минут 33.99 секундын хугацааны амжилтаар 3-р байр эзэлжээ. Дэлхийн цомын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг эрэгтэйчүүдээс 27 настай Австрийн алдар Марсель Хиршер 540 оноотой тэргүүлж байна. Түүний араас 218 онооны дутуутай Норвегийн Киетил Янсруд 2-р байрт бичигдэж байна. Харин Алексис Пентуро нийлбэр дүнгээр 3-р байрт дэлхийн цомын тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Дэлхийн цомыг Марсель Хиршер тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.