МҮОНР-гийн хамт олон “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 11 дүгээр сарын 10-ны 10.00-15.00 цагийн хооронд өөрийн байгууллага дээр зохион байгуулах гэж байна. “Нээлттэй хаалганы өдөр” сонсогч, олон нийтдээ өдөр тутмын үйл ажиллагаа, ОНРТ-ийн тухай хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, орчин цагийн сэтгүүл зүйн чиг хандлагын тухай ойлголт өгөхөөс гадна МҮОНР-гийн үйл ажиллагааг сурталчилна. Энэ өдөр МҮОНР-гийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд хэлтэс, редакцийнхаа үйл ажиллагааг сурталчилахаас гадна сонсогчдын санал хүсэлт, үзэл бодлыг хуваалцаж холбогдох нэвтрүүлэг, хөтөлбөрөөр дамжуулан радио нэвтрүүлэг бэлтгэх юм.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна | ||
Үзсэн: 2033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.