Шууд Chart

"Ювентус" клуб дээд амжилтаа давтлаа

2016-12-20 06:09:21

Өнгөрсөн амралын өдрүүдэд Италийн аварга шалгаруулах “Сери А” лигийн  тэмцээний энэ улирлын тоглолтын хүрээнд “Ювентус” клуб талбайдаа хүчтэй өрслөдөгч “Рома”-г хүлээн авч, 1:0-ийн харьцаатай буулган авсан. Ингэснээр “Ювентус” клуб Италийн “Сери А”-гийн түүхэн дэх нэгэн дээд амжилтыг давтсан байна. “Хуучны ноёд” 25 тоглолт дараалан талбайдаа хожжээ.

Одоогоос гурван жилийн өмнө “Ювентус” клуб талбайдаа 25 дараалсан ялалт байгуулж, Италийн лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Тэд хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард “Фрозиноне” клубтэй  талбайдаа 1:1-н харьцаатай тэнцсэн. Үүнээс хойш өрсөлдөгч багуудаа өөрийн талбайдаа дараалан ялсаар байгаа юм. “Ювентус” клуб Италийн “Сери А”-г 17 тойргийн дараах байдлаар 42 оноотой тэргүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Ювентус" клуб дээд амжилтаа давтлаа  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй