Шууд Chart

Илкай Гюндоган улирал дуустал талбайд гарахгүй

2016-12-20 09:10:00

Английн “Премьер лиг”-ийн энэ улирлын тоглолтын хүрээнд “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын эсрэг хийсэн тоглолтод герман хагас хамгаалагч Илкай Гюндоган өвдгөө хүнд гэмтээсэн. Эмч нар нарийн шинжилгээ хийснээр Гюндоганы баруун өвдөгний чагтан холбоос тасарсныг тогтоожээ. Ийнхүү 26 настай хагас хамгаалагч Илкай Гюндоган энэ улирлыг дуустал талбайд гарахааргүй  болсон юм. Үүнээс шалтгаалан “Манчестер Сити” клубын тамирчид “Премьер лиг”-ийн өнгөрсөн долоо хоногийн тоглолтод оролцохоор талбайд гарахдаа Илкай Гюндоганы өмсгөлийг өмсөн, багийн хамтрагчдаа сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Гюндоган өмнө нь 2014 оны ДАШТ-ий өмнө мөн хүнд гэмтэл авч, олон сарын турш эмчилгээ хийлгэн гам барихад хүрч байсан билээ.

26 настай хагас хамгаалагч Будант Альбионд газардсанаасаа хойш “Манчестер Сити”-гийн төлөө 15 тоглолтод оролцоод байсан юм. Пеп Гуардиало түүнийг 2016 оны 6-р сарын 2-нд 20 сая фаундын үнээр Манчестер хотын багт нэгтгэж, 4 жилийн гэрээг үзэглэсэн билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Илкай Гюндоган улирал дуустал талбайд гарахгүй  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй