Шууд Chart

Ухаалаг гар утас эзнийхээ амийг аварчээ

2013-10-30 10:09:14

АНУ-ын Флорида мужийн Винтер Гарден хотын нэгэн шатахуун түгээх станцын ажилтан ухаалаг гар утасныхаа ачаар дээрэмчний халдлагаас амьд мэнд мултарчээ. Нэгэн зэвсэглэсэн дээрэмчин шатахуун түгээх газрын дэлгүүрлүү орж ирснийхээ дараа сэйфээ онгойлгохыг ажилтнаас шаардсан ч тэрээр онгойлгох боломжгүй байсан байна.

Удалгүй өөр нэг ажилтан дэлгүүр орж ирэх үед дээрэмчин түүнээс мөн сэйфийг нээхийг шаардсан аж. Хоёр ажилтан сэйфийг онгойлгохоор оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд буутай эр гарч явахаасаа өмнө нэг ажилтны цээж рүү нь бууджээ. Буун дуу гарсан дэлгүүр лүү түргэн тусламж яаралтай дуудсаны дараа ажилтнуудаас нь мэдүүлэг авч байх үед тэдний нэг нь цээж нь өвдөж байна хэмээн ярьсан байна.

Яг энэ үед дээрэмчин түүн рүү буудсаныг олж мэджээ. Сум түүний цээжин тус газар нь туссан ч энгэрийнх нь халаасанд байсан HTC -ийн ухаалаг гар утас сумыг зогсоосон гэж  Винтер Гарден хотын цагдаагийн ажилтан Скотт Аллен мэдэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Ухаалаг гар утас эзнийхээ амийг аварчээ  
Үзсэн: 2418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.64.130.xxx [126.64.130.xxx] 2013-10-30 18:47
ene odoo mongol hun bichsen medee yu hyatad hun bichsen medee yu, yarshig MNB-g dagahaa boliloo

Бидэнтэй нэгдээрэй