Хэдэн зуун жилийн туршид Европ Азийн цагаач иргэдийн АНУ-д нэвтэрч байсан гол боомт болох Эллисийн арал Даваа гарагт үүд хаалгаа нээж олон сая жуулчлыг хүлээн авч эхэллээ.
Арлаар жуулчдыг аялуулах үйлчилгээ далайн Сэнди шуурганы улмаас хаагдаад байсан юм. Ийнхүү байгалийн гамшигт үзэгдлээс хойш нэг жил орчмын дараа Эллис арлын цагаачлалын музей иргэдэд үйлчилгээ үзүүлжээ.
Сэнди далайн шуурганы улмаас цахилгаан дулааны систем гэмтэж, энэ арлын 27,5 га газар хэдэн сарын туршид цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод байсан ч одоогийн байдлаар байгалийн гамшигаас үүдэлтэй дэд бүтцийн зарим гэмтлийг сэргээн засварлаад байна.
Зарим барилга байгууламжийг сэргээн засварлах ажиллагаа 18 сарын туршид үргэжилж 21 сая ам доллар зарцуулахаар төлөвлөгдсөн гэж албаны хүмүүс мэдээллээ.
Эллисийн арал хаалгаа нээлээ | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.