Шууд Chart

Залуучуудын ДАШТ эхлэхэд 5 өдөр үлдлээ

2016-12-21 05:59:40

41 дэх удаагийн залуучуудын ДАШТ энэ сарын 26-нд эхэлж, 2017 оны 1-р сарын 5-ны өдрийг хүртэл Канад улсын Монреал, Торонто хотуудад зохион байгуулагдана. Шайбтай хоккейн спортын хурд хүчний гайхамшиг, шилдэг залуу хоккейчдын хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөл, ширүүн тэмцэл, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх хүсэл нь энэ тэмцээнийг чимэх болно. Хоккейн спортын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч шилдэг 10 орны баг тамирчид энэ тэмцээнд 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Энэ жилийн хувьд "А" хэсэгт Финлянд, АНУ, Чех, Словак, Швейцарь гэсэн 5 улсын залуучуудын шигшээ баг багтжээ. Харин "В" хэсэгт ОХУ, Швед,  Канад,  Дани, Латви улсын багууд өрсөлдөхаар болсон байна.

Дэлхийн залуучуудын АШТ-ий 16 удаагийн аварга Канадын шигшээ баг хүчирхэг ОХУ болон Шведийн шилдэг багуудтай нэг хэсэгт өрсөлдөхөөр болж, "В" хэсэгт дэлхийн шилдэг гурван улс орсон нь энэ жилийн дэлхийн залуучуудын АШТ-ий өрсөлдөөн дээд цэгтээ хүрэхийг баталж байгаа юм. Энэ тэмцээнээс ирээдүйд шайбтай хоккейн спортын өнгийг тодорхойлох, дэлхийн шилдгүүд "төрөн" гардаг юм. Энэ жилийн хувьд тэмцээн 3 онооны системээр явагдах бөгөөд хэсэг тус бүрээс 4 баг цааш шалгарна. 2017 оны дэлхийн залуучуудын АШТ-ий нээлтийн тоглолт энэ сарын 26-ны өдөр Дани болон Шведийн шигшээ багуудын хооронд болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Залуучуудын ДАШТ эхлэхэд 5 өдөр үлдлээ  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй