Шууд Chart

Дэлхийн цомын 11 дэх гараа боллоо

2016-12-21 05:53:24

Олон улсын цанын холбооны 2016-2017 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн гараа Итали улсын Алта Бадиа дахь цанын баазад паралел буюу зэрэгцээ туг сүлжих ангилалд боллоо. Энэ өдрийн гараанд Францын тамирчин Киприен Сэрразин тэргүүллээ. 22 настай Киприен Сэрразин дэлхийн цомын тэмцээний эхний түрүүгээ ийнхүү хүртсэн бөгөөд нийлбэр оноогоор 24-р байрт дэвшсэн нь түүний карьерийн хамгийн оргил үзүүлэлт юм. Харин 2-р байрт Швейцарийн Карло Янка шалгарсан байна.

Энэ оны дэлхийн цомын тэмцээнд швейцарийн тамирчид шагналт байр эзлээгүй байсан. Ванкоуверын олимпийн аварга, өдгөө 30 настай Карло Янка ингэснээр дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж, дэд байрт орсон амжилттай энэ өдрийн гарааг өндөрлүүлсэн. Харин 3-р байрт 2014 оны Сочигийн өвлийн олимпийн аварга, Норвегийн алдарт тамирчин Киетил Янсруд шалгарлаа. Энэ цаг үеийн шилдэг тамирчдын нэг, 31 настай цаначин Киетил Янсруд энэ оны дэлхийн цом эхэлсэнээс хойш 3 гараан түрүүлээд байгаа юм. Янсруд мөн нийлбэр дүнгээрээ 289 оноотой болсоноор дэлхийн цомын тэмцээний жагсаалтад 2-р байрт дэвшлээ. Харин Австрийн алдарт тамирчин Марсель Хиршер 353 оноотойгоор тэмцээнд оролцож байгаа бүх тамирчныг хошуучилж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дэлхийн цомын 11 дэх гараа боллоо  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй