![](/uploads/201310/news/thumb/230f45c1c6dcc3475de6dd9b4d9bf055_x3.jpg)
Даваа гарагт Хятадын улс төрч Лиу Пинг, Ли Сихуа, Вей Жонгпинг нар төр засгийг түлхэн унагах оролдлого хийсэнд буруушаасан шүүх хурал Жианши мужийн Синуй хотын дүүргийн шүүхэд эхэллээ. Энэ нь тус улсын удирдагч Си Цзиньпингийн албан тушаалаа хүлээн авснаас хойшхи анхны томоохон хэрэг болж байгаа юм.
Шүүх хуралдааны үеэр улс төрчдийг дэмжигчид дүүргийн шүүхийн гадаа эсэргүүцлийн жагсаал хийснээс аюулгүй байдлыг хамгаалах үүргээр цагдаагийн 100 гаруй ажилтанг томилжээ.
Өмгөөлөгчид тэдний үйлчлүүлэгчид улс орон болоод засгийн газрын эсрэг ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Тэднийг шүүх хурал дуусаагүй бөгөөд иргэдийн зүгээс Вейбо нийгмийн холбоо харилцааны сайтуудаар дамжуулан улс төрийн тэмцэгчдийг нэн даруй суллахыг шаардсан сэтгэгдлээ нийтэлж эхэлжээ.
Хятадын улс төрчдийг шүүх хурал үргэлжилнэ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.