![](/uploads/201612/news/thumb/10b4279da2b687230c10d39219c1c6f3_x3.jpg)
АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын Пингвинс баг өнөөдөр "Консул Энержи Центр"-дээ бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Рейнжерс”-ийг хүлээн авсан юм. ҮХЛ-ийн тэмцээний шинэ улирал эхлээд дорнод бүсийн 16 багийг амжилтаараа тэргүүлж байгаа шилдэг багууд өнөөдөр тоглолтын эхнээс хурд хүчтэй, шилдэг тоглолтыг үзүүлж байсан. Ингэхдээ лигийн өнгөрсөн улирлын аварга, “Пингвинс”-ийн тоглолт тун нягт, чамбай байж нийтдээ 7 гоол оруулсан. “Пингвинс”-ийн болон хүчирхэг Канадын шигшээ багийн ахлагч Сидней Патрик Кросби энэ өдрийн тоглолтын эхний гоолыг оруулсан. Тэрээр лигийн шинэ улирал эхэлсэнээс хойш 22 гоол оруулсан амжилтаараа ҮХЛ-ийн бүх тоглогчийг тэргүүлж байна. Харин “Нью-Йорк Рейнжерс”-ийн залуус нийтдээ 47 удаа хаалганд цохисон ч 2 нь л амжилттай болсоноор тоглолт 7:2-н харьцаатай "Оцон шувууд"-ын ялалтаар өндөрлөсөн юм. Стэнлийн цомын 4 удаагийн эзэн, энэ цаг үеийн шилдэг баг "Питтсбург Пингвинс" ингэснээр лигийн дорнод бүсийн тэргүүн байрт дэвшсэн бол “Нью-Йорк Рейнжерс” энэ бүсийн дэд байрт улирлыг үргэлжлүүлж байна.
Дорнод бүсийг "Питтсбург Пингвинс" тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.