![](/uploads/201612/news/thumb/0bb3b311e71783dcad2e55facc1b6b3a_x3.jpg)
Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч "Тампа-Бэй Лайтнинг" багийн "Амелие Арена"-д зочиллоо. Энэ тоглолтын эхнээс талбайн эзэд эрч хүчтэй байж, 2-р үе өндөрлөхөд 4 гоолыг оруулаад байсан. Энэ өдрийн тоглолтод мөн 2 багийн хаалгач зэрэг гэмтсэн таагүй үйл явдал тохиолоо. Энэ удаад "Детройт"-ын 2-р хаалгач Жимми Ховард, "Тампа-Бэй" багийн гарааны хаалгач Бен Бишоп нар гэмтлийн улмаас талбайг орхижээ. Харин "Детройтын Улаан Жигүүрүүд"-ээс тоглолтын сүүлийн минутад Энтони Манта нэр төрийн нэг гоолыг оруулсанаар “Аянганууд” 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожиж, улирлын 16 дахь ялалтаа авсан байна. Тэд энэ амжилтаараа дорнод бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байна.
“Тампа-Бэй Лайтнинг” 16 хожоод байна | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.