Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубыг 2017 он хүртэл наймааны цонхоор багтаа шинэ тоглогч авах эрхийг нь хасаад байсан. Өсвөрийн хөлбөмбөгчдийг хууль бусаар багтаа авсан гэх үндэслэлээр тус хоригийг тавьсан юм. Гэвч “Реал Мадрид”-ын удирдлагууд спортын арбитрын шүүхэд давж заалдсан байна. Спортын арбитрын шүүхээс ч утс хэрэг явдлыг хянаж үзээд, энэ өвлийн наймааны цонхоор шинэ тоглогч авахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин ирэх зунаас эхлээд солилцоо наймааны цонхоор багтаа шинэ тамирчдыг элсүүлэхийг зөвшөөрч, эрхийг нь сэргээсэн байна.
“Реал Мадрид” шүүхэд давж заалдлаа | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.