Шууд Chart

Б.Чинбатын шинэ уран бүтээл "Үл таних бүсгүй"

2013-10-30 13:47:59

Нилээдгүй хэдэн жилийн тэртээ их хотын гудамжаар хуримын хувцастай нэгэн хөөрхөн охин хормой дэрвүүлэн гүйж байгаар хийгдсэн тун сонирхолтой шинэлэг клиптэй дуу цацагдсан даруйдаа л үзэгч, сонсогчдын дунд хит болж шуугиан тарьж байсан нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбатын "Дэгжин нүдэн" хэмээх дуу юм. Түүнээс хойш олон сайхан хөгжмийн болоод дууны урлагийн бүтээлүүдийг туурвисан цацагдсан даруйдаа л хит болсоор ирсэн юм. Тэгвэл өнөөдөр эрхэм уран бүтээлч маань "Үл таних бүсгүй" хэмээх өөрийн шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогч, түмэндээ хүргэж эхэллээ.

  Түүний шинэ уран бүтээлийн шүлгийг сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн МУСГЗ Ү.Хүрэлбаатар тэрлэж, хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав аялгууг нь туурвижээ.  "Үл таних бүсгүй" дууны хөгжмийг монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгын хөгжимчид тоглосон бол найруулгыг нь өөрөө хийж микс мастерингийн Сингапурт хийлгэжээ.

Ирэх сарын 07,08,09-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд болох Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд - 2013" концертонд зориулагдан бүтээгдсэн "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээлийг толилуулъя.

Нийтэлсэн: Web admin

Б.Чинбатын шинэ уран бүтээл "Үл таних бүсгүй"  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй