![](/uploads/201612/news/thumb/ac64c2e2527db714c6785e5869f428ac_x3.jpg)
Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ноос жил бүр уулын цана боло цанын дэлхийн цомын АШТ-ийг зохион байгуулдаг. Энэ удаад цанын дпэлхийн цомын тэмцээний 11 дэх гараа кроос ангилалд болж ялагчдаа тодруулжээ. Энэ нь кроос ангилалд явагдаж байгаа энэ оны 4 дэх гарааны уралдаан юм. Цанын спортын дэлхийн цомын аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний ээлжит гараанд дэлхийн шилдгүүд Австрийн Монтафонд өрсөлдсөн байна. Энэ өдрийн гараанд эрэгтэйчүүдээс Францын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Ян-Фредерик Шапюи шилдэг нь байлаа. 27 настай алдарт тамирчин Шапюи энэ оны кроос ангиллын нээлтийн гараанд түрүүлээд байсан бөгөөд энэ жилийн дэлхийн цомын тэмцээний 2 дахь түрүүгээ ийнхүү хүртэж байна. Харин түүний нутаг нэгт тамирчин Ионас Девоуассоукс удаах байрт шалгарсан бол Швейцарийн цанач Марк Бишофбергер 3-р байрт шалгарчээ. Ян-Фредерик Шапюи ингэснээр энэ оны дэхлийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа бүх тамирчныг 11 гарааны дараах нийлбэр дүнгээр 57.80 оноотой тэргүүлж байна. ОУЦХ-ны дүрэм ёсоор цанын үндсэн 6 төрлөөр нийт 46 гарааны уралдаан болж, 2016 оны дэлхийн цомын эзэн тодорно.
Цанын дэлхийн цомын тэмцээний 11 дэх гараа боллоо | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.