Шууд Chart

"Боруссиа Дортмунд" 16-р тойрогт тэнцлээ

2016-12-22 19:57:55

"Бундес лиг"-ийн тэмцээний 8 удаагийн аварга, алдарт "Боруссиа Дортмунд" энэ тойрогт алдарт "Сигнал Идуна Парк"-даа 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Аугсбург" клубыг хүлээн аван тоглолоо. Эхний гоолыг талбайн зочдоос БНСУ-ын легионер тамирчин Жи Дон Вон оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Харин "Дортмунд"-аас ур чадвар нь эрчимтэй өсч яваа багийн залуу од, 19 настай франц довтлогч Усман Дембеле улирлын 4 дэх гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Багууд ийнхүү үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэнээр "Дортмунд" 16 тоглолтын дараах байдлаар 27 оноотой лигийн хүснэгтийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Боруссиа Дортмунд" 16-р тойрогт тэнцлээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй