Шууд Chart

Юлиан Грийн “Штуттгарт” клубт ирлээ

2016-12-23 08:59:00

АНУ-ын шигшээ багийн довтлогч Юлиан Грийн “Байерн Мюнхен”-ээс Германы өөр нэгэн баг “Штуттгарт” клубт нэгдлээ. 21 настай залуу довтлогч өнгөрсөн хоёр улирал “Хамбург” клубт зээлээр тоглосон ч төдийлөн амжилттай байсангүй. Тэрээр Байерны үндсэн багт нэг ч тоглолт хийгээгүй. Грийнийг ирэх зун гэрээ нь дуусахаас өмнө ердөө 300.000 еврогоор 2-р лигийн багт тоглуулахаар явуулсан байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Юлиан Грийн “Штуттгарт” клубт ирлээ  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй