Шууд Chart

“Боруссия Мюнхенгладбах” дасгалжуулагчаа халлаа

2016-12-23 09:00:00

Германы “Боруссия Мюнхенгладбах” клубын удирдлагууд дасгалжуулагч Андре Шубертийг ажлаас нь халлаа. Түүний удирдлага дор "Мюнхенгладбах" энэ улирал эхэлснээс хойш 4 хожиж, 4 тэнцэж, 8 удаа хожигдон хасагдах шатны бүсээс ердөө 3 оноогоор зааглагдаж байна. Энэ нь багийн спорт хариуцсан захирал Макс Эберле тус шийдвэрийг гаргахад хүргэжээ. Андре Шуберт өнгөрсөн жил 2019 он хүртэл ажиллах гэрээг клубын удирдлагуудтай байгуулж байсан юм.

Эберле ийнхүү шинэ дасгалжуулагчийн эрэлд гарч буй бөгөөд “Вольфсбург” клубээс халагдсан Дитер Хекинг “Мюнхенгладбах”-ыг удирдаж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. Өнгөрсөн улирлын эхэнд “Мюнхенгладбах” 5 дараалан ялагдсаны дараа өмнөх дасгалжуулагч Люсьен Фавр ажлаа өгч, Андре Шуберт энэ багт хүрэлцэн ирж байсан юм. Улмаар Шуберт 9 тоглолтонд дараалан хожигдолгүй багаа удирдсанаар клубыг албан ёсоор удирдах болж байсан. Улмаар "Бундес лиг"-т  4-р байрт орсон амжилттай улирлыг дуусгаж байсан юм. Гэвч баг нь өнөөдөр тухайн үеийн тоглолтоо үзүүлж чадахгүй байгаа нь дасгалжуулалттай холбоотой хэмээн Эберле үзэж байна. “Гладбах”-ын гол зорилго мэдээж шилдэг дөрөвт багтах юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Боруссия Мюнхенгладбах” дасгалжуулагчаа халлаа  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй