![](/uploads/201310/news/thumb/79e792b2ccfc85bfaa0ee79c13854663_x3.jpg)
БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд манай улсаас тамирчид мордож эмэгтэй харваачдын төрөлд Нэгдүгээр байрыг МУ-ын мэргэн С.Баярмаа, хоёрт МУ-ын мэргэн Д.Норжмаа, гуравт МУ-ын гоц мэргэн Х.Оюунчимэг нар тус тус дараалан эхний гурван байрыг эзэлжээ.
Мөн МУ-ын мэргэн Д.Норжмаа 54 оноо авч уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Энэ тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчид оролцож 7 төрлийн байнд 36 зэвт сум тавьсан бөгөөд улс орнууд өөр өөрийн гэсэн онцлогтой уламжлалт нумаараа харважээ.
Монгол нумны онцлог нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгддөг төдийгүй харвахад салхины хүчийг тооцож харвадаг байна.
Монголын үндэсний сурын холбооноос энэ жил шинэээр 120 гаруй харваач бүртгэгдсэн бөгөөд улс орнуудтай харилцан хамтарч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Монголын тамирчин уламжлалт харвааны дээд амжилт тогтоолоо | ||
Үзсэн: 1651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.