Шууд Chart

“Миннесота Уайлд” амжилтаа шинэчиллээ

2016-12-25 16:27:28

Хойд Америкийн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн улирлын тойргийн тоглолтын хүрээнд АНУ-ын “Нью-Йорк Рейнжерс” баг өнөөдөр “Миннесота Уайлд”-ыг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Багууд тоглолтын үндсэн 3 үеийн 60 минутын турш мөсөн талбайд хурд хүчтэй байж, ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн. Улмаар энэ тоглолтод нийт 11 шайб хаалганд орсон юм. Миннесотагийн залуус энэ хүнд тоглолтын эцэст 7:4-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм.

“Миннесота Уайлд” баг ийнхүү 10 дараалан хожсон нь багийн түүхэн дэх дээд амжилтыг шинэчилж байна. Өнгөрсөн зун “Анахейм Дакс”-аас халагдсан Брюс Боудреөү дасгалжуулагчийг “Миннесота Уайлд”-ыг удирдуулахаар авчирсан нь ийнхүү олон талаар үр дүнгээ өгч байна.

Мөн “Зэрлэгүүд”-ийн бүрэлдэхүүнд өнгөрсөн зун шинээр нэгдсэн, ахмад тоглогч Эрик Стаал энэ багийн хоккейчдын амжилтыг 26 оноотой (11 гоол, 15 гоолын дамжуулалт) тэргүүлж байна. Миннесота хотын баг 10 дараалан хожоод байгаа энэ амжилтын мөн нэгэн чухал хүн бол багийн 1-р хаалгач Деван Дюбнук юм. Тэрээр 94.8 хувьтай шайбыг хааж байгаа бөгөөд 5 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтээр лигийн бүх хаалгачыг тэргүүлж байна.

“Миннесота Уайлд” ингэснээр 21 хожилтой болж, өрнөд бүсийнхээ 3-р байрт дэвшиж байгаа бол “Нью-Йорк Рейнжерс” 23 хожиж 47 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Миннесота Уайлд” амжилтаа шинэчиллээ  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.37.xxx] 2016-12-30 12:32
12 сарын 30нд 12 болгоод нэмчлээ. Блу жакетс бас ёстой алж байнаа 14 дараалаад хожсон. Үргэлжлээсэй.

Бидэнтэй нэгдээрэй