![](/uploads/201612/news/thumb/e8ae1b0f1965487ff5d0ae82736019c3_x3.jpg)
Хойд Америкийн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн хамгийн арвин баялаг түүхтэй баг Канадын алдарт “Монреаль Канадиенс” өнөөдөр энэ улирлыг тун амжилттай үргэлжлүүлж байсан “Колумбус Блью Жекетс”-н “Нэшионвайд Арена”-д зочиллоо. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Сэм Ганье оруулсан. Тэрээр энэ улирал 14 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт өгөөд байна. Улмаар тоглолтын 2-р үе эхлээд эхний минутад Брэндон Саад улирлын 13 дахь гоолоо оруулж, тооны харьцааг 2:0 болголоо. Ингэснээр Колумбусын залуус бүх талаараа давуутай болсон. Харин Монреалаас Жефф Петри нэр төрийн нэг гоолыг оруулсан байна. Ийнхүү тоглолт 2:1-н харьцаатай Коламбус-н ялалтаар өндөрлөснөөр тэд 32 хожсон амжилтаараа 50 оноо болж, дорнод бүсийн 16 багийг хошуучилж эхэллээ.
Мөн “Колумбус Блью Жекетс” баг 12 дараалан хожсон бахдам амжилтад хүрч, Охайо мужын хөгжөөн дэмжигчиддээ зул сарын баярын өмнө том бэлэг барьж чадлаа. Харин улирлыг маш амжилттай эхлүүлсэн “Монреаль Канадиенс” энэ бүсийн 4-р байрт 34 тоглотод 21 хожиж, 46 оноо авсан амжилттай улирлыг үргэлжлүүлж байна.
ҮХЛ-ийн тэмцээний багууд өнөөдрөөс эхлэн зул сарын баяр дуустал амрах юм байна. Улмаар ҮХЛ-ийн тоглолтууд 12 сарын 27-ны өдрөөс эхлэн цааш vргэлжилнэ.Мөн 12 сарын 27-нд шайбтай хоккейн залуучуудын ДАШТ эхлэх хуваарьтай байна.
“Колумбус” бүсийнхээ тэргүүн байрт дэвшлээ | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.