Шууд Chart

Сэм Эллардайс "Кристал Пэлас"-ыг удирдана

2016-12-25 16:56:40

Английн "Кристал Пэлас" клубын удирдлагууд энэ долоо хоногт багийн дасгалжуулагч Алан Пардьюг ажлаас нь халаад байсан. Тэд үүнээс удалгүй шинэ дасгалжуулагчаа танилцуулсан нь “Биг Сэм” хочит Сэм Эллардайс байлаа. Одоогоос хоёр сарын өмнө хууль бус олон асуудалд орооцолдож Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгсөн тэрбээр одоо "Кристал Пэлас" клубыг удирдахаар болж байна. Өмнө нь Английн “Премьер лиг”-ийн 7 багийг удирдаж байсан туршлагтай Сэм Эллардайс шинэ багийнхаа удирдлагуудтай уулзаж, талууд 2.5 жилийн гэрээнд гарын үсэг зуржээ.

"Кристал Пэлас" клуб одоогоор Английн “Премьер лиг”-ийн тэмцээний 20 багаас 17-р байрт бичигдэж байна. “Бүргэдүүд” улирал эхэлсэнээс хойш 17 тоглолт хийж, 4 хожин, 3 тэнцэж, 10 тоглолтод хожигдоод байна. Өдгөө 62 настай ахмад дасгалжуулагч Сэм Эллардайс "Кристал Пэлас" клубын хамтаар эхний тоглолтоо “Премьер лиг”-ийн тэмцээний 18-р тойргийн хүрээнд “Уатфорд” клубын эсрэг өнөөдөр хийнэ.

Алан Пардьюгийн хувьд "Кристал Пэлас"–ыг удирдсан эхний жилдээ Английн “Премьер лиг”-ийн тэмцээнийг 10-р байрт жагсан дуусгасан бөгөөд энэ нь клубын түүхэн дэх дээд амжилт болсон юм. Мөн өнгөрсөн улирал Английн Холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгарсан ч “Манчестер Юнайтед” клубт 2:1-ийн харьцаатай хожигдож байсан юм. “Премьер лиг”-ийн тэмцээний шинэ улирал эхлэхээс өмнө "Кристал Пэлас" клуб Английн шигшээ багийн жигүүрийн хагас хамгаалагч Андрос Таунсенд , Бельгийн шигшээ багийн довтлогч Кристиан Бентеке нарыг клубын түүхэн дэх дээд үнээр багтаа элсүүлсэн билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Сэм Эллардайс "Кристал Пэлас"-ыг удирдана  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй