![](/uploads/201612/news/thumb/df679225d92a793f2d5af594f7f7733e_x3.jpg)
Германы “Боруссия Мюнхенгладбах” клубын удирдлагууд багийн дасгалжуулагч Андре Шубертийг ажлаас нь халаад байсан. Түүний удирдлага дор "Мюнхенгладбах" клуб энэ улирал эхэлснээс хойш 4 хожиж, 4 тэнцэн, 8 удаа хожигдон хасагдах шатны бүсэд бичигдэж байгаа багуудаас ердөө 3 онооны илүүтэй улирлыг үргэлжлүүлж байна. Энэ нь багийн спорт хариуцсан захирал Макс Эберле дасгалжуулагчаа солих шийдвэр гаргахад хүргэжээ. Андре Шубертийн хувьд өнгөрсөн жил “Боруссия Мюнхенгладбах”-ын удирдлагуудтай 2019 он хүртэл ажиллах гэрээ байгуулж байсан юм.
“Боруссиа Менхенгладбах”-ын удирдлагууд улмаар багийн шинэ дасглажуулагчаар Дитер Хекинийг сонгосон байна. Тэд Андре Шубертийг ажлаас нь халснаас хойш ердөө нэг хоногийн дараа Дитер Хекинийг багтаа авчирчээ. 52 настай герман мэргэжилтэн Хекинг өмнө нь “Волфсбург”, “Нюрнберг”, “Ханновер 96” зэрэг германы шилдэг багуудыг удирдаж байсан туршлагатай. Тэрээр өнгөрсөн жил “Волфсбург” клубын хамтаар ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг шөвгийн 8 хүртэл амжилттай үргэлжлүүлсэн. Мөн 2015 онд Германы “Супер цом” болон Германы хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнүүдэд түрүүлсэн. Эдгээр амжилтаараа Дитер Хекин 2015 онд Германы оны шилдэг дасглажуулагчаар тодорч байсан билээ.
“Боруссиа Менхенгладбах” клуб одоогоор Германы “Бундес лиг”-ийн тэмцээний эхний 16 тойргийн дараах байдлаар 16 оноотой хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдэж байна. Дитер Хекингийг багтаа ирүүлсэн талаараа “Менхенгладбах” клубын спортын захирал Макс Эберле “Хекинг бол зөв сонголт гэдэг бид итгэж байна. Манай багт яг тохирох мэргэжилтэн. Тэр өндөр зэрэглэлийн олон багт ажиллаж байсан, германы лигт арвин туршлага хуримтлуулсан хүн” хэмээн өгүүлжээ.
Дитер Хекин “Боруссия Мюнхенгладбах”-д ирлээ | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.